Монгол Улсын Эрдмийн Их сургууль

Монгол Улсын Эрдмийн Их сургууль Монгол Улсын Эрдмийн Их сургууль /Graduate University of Mongolia/

Түүхэн товчоон:

– МУИС-ийн харьяа Орос хэлний институт - 1979

– Орос хэлний багшийн дээд сургууль - 1982

– Гадаад хэлний дээд сургууль - 1990

– Хүмүүнлэгийн ухааны их сургууль - 1999

– ХИС-ийн Эрдмийн сургууль - 2004

– ХИС-ийн харьяа Эрдмийн сургууль - 2015

– Монгол Улсын Эрдмийн Их сургууль - 2016

20/05/2026
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээМонгол Улсын Эрдмийн Их сургууль нь «Дэлхийд нэр хүндтэй орч...
20/05/2026

МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ
Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь «Дэлхийд нэр хүндтэй орчин үеийн судалгааны элит их сургууль байна» гэсэн алсын хараагаа хэрэгжүүлэн, дэлхийн нэр хүндтэй байгууллага, гадаадын олон улстай хамтын ажиллагааг идэвхтэй явуулдаг. Монгол Улсад судалгааны их сургууль үүсэж хөгжсөний 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв”-ийг нээх ёслолын ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрдмийн ордонд боллоо.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын АББ-ын Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор, профессор Ч.Даваабаяр, Япон Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса тэргүүтэй Япон улсын 20 орчим төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, бизнесменүүд оролцлоо.
“Монгол-Япон судалгааны төв”-ийг МУЭИС-ийн хүндэт доктор, Япон Улсын бизнес эрхлэгч Канто Масотошигийн санаачилгаар байгуулсан бөгөөд Монгол, Японы төр, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр, судалгаа, академик солилцоог хэрэгжүүлэх, залуу судлаачдыг олон улсын түвшинд бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор, профессор Ч.Даваабаяр хэлсэн үгэндээ, Монгол, Япон хоёр улсын харилцаа олон жилийн турш харилцан хүндэтгэл, итгэлцэл, найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрээр өнөө үед их сургуулийн дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, бизнесийн дэмжлэг, эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж буйг дурдан, “Монгол-Япон судалгааны төв” нь хоёр улсыг холбосон оюуны гүүр болж, ирээдүйн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
МУЭИС болон Япон талын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Монгол Улсаас Япон Улсын Фүкүшима хот руу шууд нислэгтэй анхны аяллыг амжилттай зохион байгуулсан нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж байна.

“Европын дээд боловсрол өнөө ба ирээдүй” сэдвээр лекц  зохион байгуулав Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь Erasmus+ 101...
08/05/2026

“Европын дээд боловсрол өнөө ба ирээдүй” сэдвээр лекц зохион байгуулав

Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь Erasmus+ 101126419 (MONEUL) төслийн хүрээнд судлаач, докторантуудад зориулсан “Европын дээд боловсрол: Өнөө ба ирээдүй” сэдэвт лекц, нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний зорилго нь Европын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжууд, академик хөдөлгөөн, чанарын баталгаажуулалтын тогтолцоо болон орчин үеийн боловсролын бодлогын талаар судлаач, багш нарт өргөн хүрээний ойлголт өгөхөд чиглэв. Мөн Erasmus+ (MONEUL) төслийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны ач холбогдол, Европын их дээд сургуулиудын туршлагаас суралцах боломжийг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа.
Лекцэд оролцсон МУЭИС-ийн БНХАУ-ын их, дээд сургуулиудад ажиллаж буй багш, судлаач докторантууд Европын дээд боловсролын тогтолцоо, олон улсын академик орчны онцлог, боловсрол болон соёлын солилцооны үнэ цэнийн талаар санал бодлоо солилцож, өөрсдийн туршлагаас хуваалцав. Тэд олон улсын хамтын ажиллагаа нь зөвхөн боловсролын чанарыг сайжруулах төдийгүй багш, судлаачдын эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, соёл хоорондын ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Мөн лекцийн үеэр Европын их сургуулиудын хөгжлийн бодлого, судалгаанд суурилсан сургалтын тогтолцоо, дижитал шилжилт, оюутан төвтэй боловсролын шинэчлэлийн талаар сонирхолтой мэдээллүүдийг танилцуулж, оролцогчид цаашдын хамтын ажиллагаа, судалгааны боломжуудын талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү лекц, ярилцлага нь МУЭИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судлаач докторантуудын дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын түвшний эрдэм шинжилгээ, академик солилцоонд оролцох боломжийг тэлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

“ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА БА МОНГОЛ УЛС” СЭДЭВТ ШИНЖЛЭХ УХААН–ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН ...
17/04/2026

“ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА БА МОНГОЛ УЛС” СЭДЭВТ ШИНЖЛЭХ УХААН–ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь судалгаа, инновацыг дэмжих, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэн шийдвэрлэх зорилгын хүрээнд “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан–практикийн хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн 100 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид орчин үеийн дээд боловсролын хөгжил, нээлттэй шинжлэх ухааны чиг хандлага, их сургуулийн үүрэг, судалгаанд суурилсан инновацын тогтолцооны асуудлуудыг хэлэлцэн, их сургуулиуд нь зөвхөн сургалтын байгууллага бус мэдлэг бүтээх, бодлого тодорхойлох стратегийн институц болон хөгжиж буйг онцлон тэмдэглэж, Монгол Улсад их сургуулийн төрөлжилт, судалгааны чадавх, инновацын үйл ажиллагааг бэхжүүлэх шаардлага байгааг дүгнэлээ. Оролцогчид дээд боловсрол, шинжлэх ухааны тогтолцоог шинэчлэх хүрээнд их сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангах, судалгаанд суурилсан санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оролцоог бодлого боловсруулах түвшинд нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулан Монгол Улсын төрийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна
09/02/2026

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Зөвхөн Бямба гарагт хичээллэдэг Бизнесийн удирлагын магистр, докторын сургалтын бүртгэл явагдаж байна.
09/02/2026

Зөвхөн Бямба гарагт хичээллэдэг Бизнесийн удирлагын магистр, докторын сургалтын бүртгэл явагдаж байна.

Address

Сүхбаатарын талбай 20/6, Эрдмийн ордон
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Эрдмийн Их сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Монгол Улсын Эрдмийн Их сургууль:

Share