Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs

Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs

The University of Internal Affairs of Mongolia is an biggest center with a vast history, tradition, science and training that has been conducting training and research activities for the 86th year since, its establishment in 1934 under the name of “Central School”. Today, the UIA consists of 11 schools including Executive management academy, Post-graduate college, Police college, Border protection

service college, Court order enforcement college, Emergency management college, Law and Social Sciences college, Forensic Science Institute, Foreign languages Institute, Non-Commissioned officer’s college and High school. With the support of other departments and units we are conducting research activities in more than 30 leading areas of teaching and research in more than 50 areas including-vocational education, bachelor's, master's and doctoral degrees. The Academic Council of the University of Internal Affairs is responsible for the strategic management of the University and the Board of Directors is responsible for the administrative management. In addition to this post graduate education board of the law enforcement, cadet and student association, alumni association and veteran associations have been operating within the university.

Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль 1934 онд “Төв сургууль” нэртэйгээр үүсэн байгуулагдсанаас хойш 86 дахь жилдээ сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж, улсыг аюулаас хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэж ирсэн баялаг түүх, уламжлалтай, шинжлэх ухаан, сургалтын томоохон төв билээ.
ДХИС нь өнөөдөр Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Ахлагчийн сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Шинжлэн магадлахуйн институт, Гадаад хэлний институт, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн 11 сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад алба, нэгжийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан хэлбэрээр, нийт 50 гаруй чиглэлээр сургалтын, судалгааны тэргүүлэх 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.
ДХИС-ийн Эрдмийн зөвлөл нь тус Их сургуулийн стратегийн удирдлагын, Захирлын зөвлөл нь захиргааны удирдлагын үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд Их сургуулийн дэргэд “Хууль сахиулахуйн ухаан”-аар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Сонсогч, суралцагсдын холбоо, Төгсөгчдийн холбоо, Ахмадын зөвлөл мөн ажилладаг.

ИЙМ ХӨӨРХӨН БАЙХ ГЭЖ 🥰🤩🥇🥇Марш-тусгай бэлтгэлийн тэмцээний хошой аварга Хилийн албаны сургуулийн сонсогч С.Сумъяабазар.Мэ...
01/05/2026

ИЙМ ХӨӨРХӨН БАЙХ ГЭЖ 🥰🤩

🥇🥇Марш-тусгай бэлтгэлийн тэмцээний хошой аварга Хилийн албаны сургуулийн сонсогч С.Сумъяабазар.

Мэдээ нийтэлж суухдаа энэ инээмсэглэлийг хараад "Өнгөрсөн жил бас медаль аваад яг ингээд баяртай инээж зогссон хөөрхөн хүү байсан даа" гэж бодогдоод архиваа ухаж үзтэл нэг хүү байжээ, хөөрхөн. Энэ гэгээлэг, дулаахан инээмсэглэл шигээ амьдрал нь аз жаргал, баяр баяслаар бялхаж байхыг ерөөе.

Маршид оролцоно гэдэг өөрөө ялалт. Харин аваргална гэдэг тэрхүү ялалтаа баталгаажуулж, хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх гайхамшигтай агшин мөн билээ.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА✅ Хүмүүнлэгийн ухаа...
01/05/2026

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

✅ Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш нар болон оюутнууд “Хуулийн сэтгэл судлал” хичээлийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаа, мэргэжлийн практик орчин, сургалтын хэрэглэгдэхүүнтэй танилцлаа. Тодруулбал, Шинжлэн магадлах ухааны сургуулийн лаборатори, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцахын зэрэгцээ Дотоод хэргийн их сургуулийн түүхийн музей, Сэтгэл судлалын институтийн үйл ажиллагаа, Полиграфийн кабинет, Гэмт хэргийн музей зэрэг сургалт, судалгааны нэгжүүдийн үйл ажиллагааг сонирхсон юм.

✅ Энэ үеэр Шинжлэн магадлах ухааны сургуулиас заадаг шүүх сэтгэц, гэм судлалын хичээлийн агуулгыг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн “Хуулийн сэтгэл судлал” хичээлтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.

✅ Дотоод хэргийн их сургуулийн Сэтгэл судлалын институт, Шинжлэн магадлах ухааны сургуулиас зохион байгуулсан энэхүү танилцах үйл ажиллагаа нь оюутнуудын онолын мэдлэгийг практиктай холбох, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсны зэрэгцээ цаашид сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах үндсийг тавьсан үр дүнтэй уулзалт болсныг талууд онцоллоо.

📌 Та бүхний өнөөдрийн ажилд амжилт хүсье!
01/05/2026

📌 Та бүхний өнөөдрийн ажилд амжилт хүсье!

“AeroX Club” дроны  клуб нээлтээ хийлээ✅ Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх “AeroX Club” дроны клуб үйл ажиллагаагаа ...
30/04/2026

“AeroX Club” дроны клуб нээлтээ хийлээ

✅ Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх “AeroX Club” дроны клуб үйл ажиллагаагаа эхлүүллээ.

✅ Орчин үед дроны технологи нь зөвхөн сонирхлын хүрээнд хязгаарлагдахгүйгээр аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт, эрэн хайх, аврах ажиллагаа, хил хамгаалалт зэрэг олон салбарт өргөнөөр хэрэглэгдэх болсон. Энэхүү клуб нь сонсогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, цаашлаад мэргэжлийн үйл ажиллагаандаа шинэлэг арга хэрэгсэл нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

“КРИМИНАЛИСТИК-2026” СОНСОГЧ, СУРАЛЦАГЧ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО✅ Шинжлэн магадлах ухааны сургуулийн Крим...
30/04/2026

“КРИМИНАЛИСТИК-2026” СОНСОГЧ, СУРАЛЦАГЧ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

✅ Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимээс сонсогч, оюутнуудын дунд “Криминалистик-2026” эрдэм шинжилгээний хурлыг 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

✅ Энэхүү хуралд Шинжлэн магадлах ухааны сургууль, Цагдаагийн сургууль, Хууль зүйн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Отгонтэнгэр их сургуулийн сонсогч, оюутнууд 40 гаруй илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд 12 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэв.

✅ Тэргүүн байранд Цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч О.Анхцэцэгийн “Сүлжээний тоон ул мөр (network forensics)-ийн онол, практик туршилт”, дэд байранд Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч М.Чинбатын “Цахим нотлох баримтыг хадгалах, шилжүүлэх, үнэлэх эрх зүйн зохицуулалтын олон улсын туршлага ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт”, гутгаар байранд Отгонтэнгэр их сургуулийн Хуулийн сургуулийн Эрх зүйн 4 дүгээр курсийн оюутан Д.Очирпүрэвийн “Deepfake өгөгдлийн шүүх шинжилгээний шинэ сорилт ба шийдэл” илтгэлүүд шалгарлаа.

✅ Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь сонсогч, суралцагчдын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих арга зүйд суралцах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах, эрдэмтэн багш нараасаа зөвлөгөө авах боломжийг өгсөн үр дүнтэй хурал боллоо.

30/04/2026

ДРОНООР ИРСЭН ХАЙР 😁

“Гэрээт хилчин-ахлагч" бэлтгэх сургалтын төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү төгсөлтийн ёслолын ажиллагаан дээр хайртай бүсгүйдээ сүйн бөгж зүүлгэж гэнэтийн бэлэг барив.

Албаа ч дуусгалаа, амьдрал ч эхэллээ дээ 😉

“ГЭРЭЭТ ХИЛЧИН-АХЛАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅ Хил хамгаалах ерөнхий газар, ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжли...
30/04/2026

“ГЭРЭЭТ ХИЛЧИН-АХЛАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅ Хил хамгаалах ерөнхий газар, ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль хамтран гэрээт “Хилчин-Ахлагч” бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа зохион байгууллаа. Сургалтыг 7 чадамжийн хүрээнд Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн байрлалд явуулав. Тус сургалтад нийт 120 гаруй цэргийн албан хаагч хамрагдаж амжилттай төгслөө.

✅ Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ХХЕГ-ын Хүний нөөцийн газрын дарга, хурандаа И.Батзолбоо, “Ахлагч” МБС-ийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбилэг болон эцэг эхийн төлөөлөл оролцов.

✅ Тус сургалт нь хугацаат цэргийн алба хаах хугацаандаа “Хилчин” бэлтгэх сургалтад хамрагдаж, 11+1 буюу 11 сар цэргийн алба хаагаад 1 сарын хугацаанд нэмэлт сургалтад хамрагдан, улмаар гэрээт ахлагчийн албан тушаалд томилогдон дэд ахлагч цол хүртдэгээрээ онцлогтой.

A Student Academic Conference Was Organized on the Topic “Causes and Conditions of Improper Relationships, Bullying, and...
30/04/2026

A Student Academic Conference Was Organized on the Topic “Causes and Conditions of Improper Relationships, Bullying, and Discrimination Among Cadets and Students”

✅ On April 24, the Department of Criminal Law and Criminology of the Police School organized a student academic conference among cadets and students on the topic "Causes and Conditions of Improper Relationships, Bullying, and Discrimination Among Cadets and Students." The conference was named in memory of the late Honored Lawyer of Mongolia, Doctor of Legal Sciences, and Professor Suuri Jantsan.

✅ 11 cadets and students participated in the academic conference, presenting the top 6 selected research papers. The conference aimed to scientifically study the causes and conditions of improper relationships, bullying, and discrimination emerging among cadets and students, determine ways to reduce and prevent their negative impacts, propose suggestions and solutions to create a safe and positive learning environment, and develop students' research skills.

✅ We would like to congratulate and wish great academic and professional success to the students who presented their outstanding papers: cadets of the Police School's 325th course Ts. Khash-Erdene, M. Munkhkhuslen, B. Sanchir, and B. Unurtsetseg; cadets of the 3211th course D. Naranzaya, B. Ulziikhuu, B. Michid-Erdene, and M. Munguntsetseg; students of the Law School D. Minjee and G. Khulan; and student of the 232nd course A. Anujin.

“ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅ Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алб...
30/04/2026

“ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅ Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас улсын хэмжээний их, дээд сургуулийн оюутан суралцагчдын дунд "Парламентын мэтгэлцээн" тэмцээнийг 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

✅ Өмгөөллийн “Түмэн Адвокатс” хуулийн фирм, “Домогт тайгам алтай”ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний шүүгчээр “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” ТББ-ын нарийн бичгийн дарга Ч.Сайханаа, шүүгч Б.Баянмөнх, шүүгч О.Билгүүн нар ажиллав.

✅ Оюутан суралцагчдын илтгэх, мэтгэлцэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, бие даан болон багаар ажиллах чадварын түвшнийг дээшлүүлэх, харилцааны соёлд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэмцээнд Монгол Улсын Их Сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль”, “Шинжлэх ухаан технологийн их сургууль”, Дотоод хэргийн их сургууль зэрэг нийт 10 их сургуулийн 16 баг амжилттай оролцлоо.

✅ “Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд аюултай”, “Болзоонд эрчүүд даах нь зүйтэй”, “Ажлын байранд “Z” үеийнхэн “Миллениал”-үеийнхнээс илүү ажилладаг”, “Худал мэдээллийг эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв”, “Халамжийн бодлого нийгэмд сөрөг нөлөөтэй”, “Хүчирхийлэлтэй кино, дүрс бичлэг, контентыг хориглох нь зүйтэй”, “Нийслэлийн засаг даргыг нийслэлийн иргэд сонгодог байх нь зүйтэй” гэсэн шийдлүүдээр багууд мэтгэлцэн Монгол Улсын Их Сургуулийн “Анхквадрат” баг тэргүүн байр, Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эгшү” баг дэд байр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Ethos” баг гутгаар байрт тус тус шалгарсан байна.

✅ Тэмцээнд амжилттай оролцсон оюутан суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

30/04/2026

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр сонсогчид сургуулиа танилцууллаа.

30/04/2026

📸📸📸 Өнөөдрийн агшин

Элсэгчдэд сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулан гурван өдрийн турш Д.Сүхбаатарын талбайд эрдмийн хамт олноо төлөөлөн ажилласан нийт багш, албан хаагч, сонсогч, суралцагч нартаа талархал илэрхийлье 🥰

✅ Та бүхний өнөөдрийн ажилд амжилт хүсье!
30/04/2026

✅ Та бүхний өнөөдрийн ажилд амжилт хүсье!

Address

Баянзүрх дүүрэг, VIII хороо Хилчний гудамж, ш/х/210332, Улаанбаатар хот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670155058

Alerts

Be the first to know and let us send you an email when Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs:

Share