04/01/2025
🇳🇿🇳🇿🇳🇿Австралийн ОЮУТНЫ ВИЗ татгазах 😌8 шалтгаан 🤔
❗️❗️❗️Австралид суралцах жинхэнэ шаардлагыг хангаагүй байх: Австралид суралцахыг хүссэн гадны ямар ч оюутан (GTE) (Genuine Temporary Entrant) шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд энэ нь Австралид зөвхөн суралцах зорилготой гэдгээ нотолсон захидал цагаачлалын албанд харуулах юм. Хэрэв та жинхэнэ нотлох баримт гаргаж чадахгүй бол таны визний мэдүүлэг татгалзаж магадлал өндөр.
GTE баталгаажуулалахад нэмэлт хүчин зүйлүүд орно:
• Танай улсад суралцах боломжтой
• Санал болгож буй сургалттай холбоотой таны мэдлэг, боловсролын түвшин
• Санхүүгийн тогтвортой байдал
• Цагаачлалын түүх
• Өмнөх Австралийн визний мэдүүлэг
❗️❗️❗️Боловсрол мэргэшлийн GAP: Австралийн их дээд сургууль бүр өөр өөрийн гэсэн шаардлага тавьдаг. Та Австралийн оюутны виз авахын тулд эдгээр бүх нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүний нэг нь өмнөх болон одоогийн боловсрол, ажлын түүх зайлшгүй хэрэгтэй. Хэрэв та эдгээрийг виз мэдүүлэхдээ хавсаргаагүй бол виз татгалзах магадлал мөш өндөр. Та боловсрол болон ажлын олон жилийн GAP-тэй бол яагаад ийм нөхцөл байдалд хүрснээ заавал тайлбарлаж нотлох баримт хавсаргах шаардлагатай.
❗️❗️❗️Англи хэлний шаардлага хангаагүй байх: Австралид суралцахын тулд англи хэлний шаардлагыг заавал хангасан байх шаардлагатай. TOEFL болон IELTS-н шалгултуудын оноо хүчинтэй байдаг. IELTS 5.5-6.5, TOEFL 80-аас дээш оноотой байх шаардлагатай.
❗️❗️❗️Өөрийгөө санхүүжүүлэх санхүүгийн хувьд тааруу байх: Австралийн цагаачлалын албанаас тухайн гадаад оюутныг сургалтын төлбөр болон амьжиргаагаа даах бүрэн чадвартай гэдгээ нотолсон санхүүгийн бичиг баримт харуулахыг шаарддаг. Нэг оюутны нэг жилийн амьжиргааны зардал 40.000-50.000 AUD болдог. Иймээс уг санхүүг нотолсон бичиг баримтыг заавал хавсаргах шаардлагатай.
❗️❗️❗️Хүчингүй бичиг баримт хавсаргах: Австралийн оюутны визийг амжилттай авахын тулд хүчинтэй бичиг баримть заавал хавсаргах шаардлагатай. Аль нэг бичиг баримт хуурамч эсвэл алдаатай байвал бас нэг татгалзах шалтгаан болдог.
❗️❗️❗️Олон улсын оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байх: Австралид бол эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс бүх гадаад оюутныг заавал даатгалд хамрагдахыг шаарддаг. Уг эрүүл мэндийн даатгалд тухайн оюутныг суралцах хугацаагаараа бүрэн хамрагдсан байх шаардлагатай.
❗️❗️❗️Австралид суралцах цаад зорилго: Таны Австралид суралцах болсон шалтгаан зөвхөн суралцах хүсэлтэй байгаагаа нотлох хүчинтэй баримт өгөх нь чухал. Цагаачлалын албаныхан оюутнууд ажил хийх, бизнес эрхлэх зорилгоор биш зөвхөн боловсролын зорилгоор ирж байгаа эсэхийг шалгадаг. Боловсролын зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ ирээдүйн зорилгоо заавал дурьдаарай.
❗️❗️❗️Гэмт хэргийн бүртгэлтэй байх:
Австралид гэмт хэрэг үйлдсэн хүмүүст зориулсан хатуу дүрэм журам байдаг. Харьцангуй бага хэмжээний гэмт хэргийн түүх ч виз олгохоос татгалзахад хүргэдэг. Үнэнийг хэлж, хэрэв та гэмт хэргийн түүхгүй гэдгээ мэдүүлэгтээ заавал оруулаарай.
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009