23/09/2020
Хүчирхийллийг тэвчдэггүй #ХҮНБАЙ !
“ХҮН БАЙ” ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ
ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАМЖ
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход иргэний, эцэг эхийн хяналт оролцоог нэмэгдүүлэх ХҮНБАЙ аяны агуулга, удирдамж 9 алхам
Зорилго: Хариулагатай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдэд ээлтэй хөрш, сургууль, гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд иргэдийг уриалах, төр иргэний нийгэм, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлөх
Бидний хийж чадах зүйлс:
1. Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргуудыг ашиглаж, хүүхдийн өмнө зөв үлгэр дууриалал үзүүлдэг байх
2. Томчууд хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж эцэг, эх, багш нягт хамтын ажиллагаатай байж, хоорондын харилцаа холбоог сайжруулах
3. Бүх төрлийн хүчирхийлэл, хууль бус үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрөлгүй хариуцлагатай, оролцоотой иргэн байж холбогдох байгууллагад ЗААВАЛ мэдээллэх
4. Хамаатан, садан, айл хөрш эргэн тойрондоо сонор сэрэмжтэй байж хөршийн холбоог сайжруулах, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх
5. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, төр, хувийн хэвшил, иргэдийн нягт хамтын ажиллагааг эхлүүлж олон нийт рүү чиглэсэн олон талт ажлуудыг өөрсдөө санаачлан хэрэгжүүлж, бүх талын хамтын ажиллагааг сайжруулах
6. Хүүхэд хамгааллийн чиглэлээр ажиллаж буй ТББ , олон нийт, төр засгийн зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцох боломжийг нээж өгч хамтын ажиллагааг сайжруулахад бүхий л дэмжлэгийг үзүүлэх
7. Жолоо барихдаа хүүхдийг гарцан дээр хүндэлж, дуут дохио дуугаргахгүй утсаар ярихгүй байж хүүхдийн аюулгүй байдлыг үргэлж нэгт тавих
8. Өөрийн амьдарч буй орон нутаг, сум хороондоо ХҮНБАЙ хөдөлгөөнийг эхлүүлж ямар нэгэн бүтээлч алхам хийн бусдад сэрэмжлүүлэг түгээх. Жишээ нь гудамжны зураг, дуу уран бүтээл, нийтлэл мэдээ ...
9. Хүчирхийллийг шууд таслан зогсооход өөрсдийн хувь нэмрээ оруулж хүүхдийн утас 108, хүчирхийллийн эсрэг утас 107 утсыг таниулан сурталчлах, олон нийтэд ач холбогдлыг нь таниулахад хувь нэмрээ оруулах
Иргэдийн бодит оролцоо, хариуцлагатай байдал, зөв хадлага одоогийн нийгэмд дутагдсаар байна. Хариуцлагатай төр, иргэнийг бий болохыг хүлээн суух биш өөрөөсөө эхлэн хариуцлагатай хувь хүн байж, нийгмийн асуудалд бодитоор дуу хоолойгоо өргөн, хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалан ажиллахад бүхий л хувь нэмрээ оруулах нь хүүхдэд ээлтэй нийгмийн бүтээхэд том нөлөө үзүүлж байна.
Хүүхэд ирээдүй биш. Харин ОДОО.
Хүчирхийллйиг тэвчдэггүй ХҮН БАЙ.
Хүүхэддээ үлгэрлэн дууриах хүн нь байя.
Хэвлэх эх файлыг татаж авах холбоос :
https://we.tl/t-D02XGSnCpO
Дизайныг урласан: DOOK