Молекул биологи Удамзүйн тэнхим

Молекул биологи Удамзүйн тэнхим Teachinig and research activities of Dept.

Of Molecular biology and Genetic concern the knowledge, skill and attitude of subjects of Molecular cell biology, Genetics, Medical Genetics, Teratology, Biotechnology and Molecular diagnostics

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ "АЛХАМ УРАГШ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРА...
08/12/2025

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ "АЛХАМ УРАГШ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил бичих, хэвлэн нийтлүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Молекул биологи - Удамзүйн тэнхим нь төгсөлтийн сургалтын оюутнуудын дунд жил бүр “АЛХАМ УРАГШ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ.
Монгол улсын Ардын багш, УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит "АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 сарын 05-ны өдөр 12 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Хурлын 1-р шатанд магистрантын 26, докторантын 8, нийт 34 илтгэл хүлээн авч 1-р шатны шүүгчдийн оноогоор шалгарсан 12 илтгэлийг 2-р шатны хурлаар хэлэлцүүллээ. Хурлын хүндэт шүүгчээр АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, АУ-ы доктор, профессор Ц.Одгэрэл, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд нар ажиллав.
Зочин илтгэгчээр АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан “Дархлаа тогтолцооны нууц: Т зохицуулагч эс”, АУ-ы доктор У.Удвал “Aberrant activation of IL-6/JAK/STAT3/FOSL1 signaling induces renal abnormalities in a Xenopus model of Joubert syndrome-related disorders”, Монгол улсын Ардын багш, профессор И.Пүрэвдорж нар “РНХ интерференци” сэдвээр тус тус сонирхолтой лекц уншиж, олонд түгээлээ. "АЛХАМ УРАГШ 2025" хурлын хэлэлцүүлгийн дүнд докторантын төрөлд “Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн үзүүлэлт болон бэртлийн эрсдэлийг тодорхойлсон дүн судалгаа” сэдвээр илтгэсэн судлаач М.Жадамба нар, магистрантын төрөлд “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч PM2.5-ын түвшин ялгаатай бүсийн 12 настай хүүхдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг харьцуулсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач Б.Ичинхорлоо, ханын илтгэлийн төрөлд “Danio rerio загасны хөврөлийн хөгжилд хромын нөлөөг судалсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач О.Бүжинлхам нарын илтгэл шалгарлаа.

Илтгэлийн хураангуйг бэлтгэн хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээсэн бөгөөд та дараах линкээр орж танилцах боломжтой:

Хурлын хураангуйн холбоос: https://shorturl.at/9m1Qu
Тэнхимийн блогийн холбоос: https://molekulbiology.blogspot.com/2025/12/2025.html

"АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон Г.Явуухулан захиралтай Бонавита лаборатори, Ц.Халиун захиралтай Ayaluunpharmacy, Л.Баярсайхан захиралтай Протлаб Лаборатори, Б.Очбадрах захиралтай Formore Mongolia-ийн хамт олон, Завхан аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга АУ-ы доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Дашдаваа нартаа гүн талархал илэрхийлье.

05/12/2025

Алхам урагш 2025 Хаалтын үйл ажиллагаа

05/12/2025

Монгол Улсын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаач нарт зориулсан "Алхам урагш 2025" 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал

05/12/2025

Эрдэм шинжилгээний хурал

05/12/2025

Магистрант, докторант нарт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал

УРИЛГАМонгол Улсын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаач нар...
03/12/2025

УРИЛГА
Монгол Улсын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаач нарт зориулсан "Алхам урагш 2025" 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 12-р сарын 5-нд АШУҮИС-ийн 220 тоот хурлын танхимд зохион байгуулагдана.
Хурал танхимаар болон энэхүү цахим хуудаснаа LIVE хэлбэрээр цацагдах тул эрхэм хүндэт багш, эмч, судлаач, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

03/12/2025

Алхам Урагш 2025

Эрхэм хүндэт багш, эмч, судлаачид аа, МУ-ын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит бүх чиглэлийн м...
21/11/2025

Эрхэм хүндэт багш, эмч, судлаачид аа,
МУ-ын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит бүх чиглэлийн магистрант, докторант, залуу судлаач нарт зориулсан "Алхам урагш 2025" 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 12-р сарын 5-нд зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн эрдэм шинжилгээний хуралдаа бүтээлээ ирүүлнэ үү.
Хуралд хэлэлцүүлэх бүтээлийг хүлээн авах хугацаа 2025 оны 11 сарын 27-ны өдрийн 17 цаг хүртэл сунгагдлаа.

"Алхам-Урагш 2025" эрдэм шинжилгээний бага хуралд бүтээл ирүүлэх тухай Эрхэм хүндэт багш, эмч, судлаачид аа, МУ-ын Ардын...
12/11/2025

"Алхам-Урагш 2025" эрдэм шинжилгээний бага хуралд бүтээл ирүүлэх тухай

Эрхэм хүндэт багш, эмч, судлаачид аа,
МУ-ын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаач нарт зориулсан "Алхам урагш 2025" 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 12-р сарын 5-нд зохион байгуулагдах гэж байна. Та бүхэн эрдэм шинжилгээний хуралдаа бүтээлээ ирүүлнэ үү.
Хуралд хэлэлцүүлэх бүтээлийг хүлээн авах хугацаа 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл.

Хүндэтгэсэн,
АШУҮИС, БАС
Молекул биологи-Удамзүйн тэнхим
Утас: 99024237, 99806018

ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ УДАМЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАААнагаахын суурь боловсролын II дамжааны оюутнууд...
19/06/2025

ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ УДАМЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Анагаахын суурь боловсролын II дамжааны оюутнуудын дунд Удамзүйн ухааны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “Удамзүйн олимпиад - 2025”-ийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи - Удамзүйн тэнхим, Молекул биологи - Удамзүйн тэнхимийн дэргэдэх ”HELIX” оюутны клуб хамтран 2025 оны 05-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Олимпиадын I шатыг тестийн шалгалтаар зохион байгуулсан бол, олимпиадын II шатанд оюутнууд онолын мэдлэг, удамзүйн бодлого бодох ур чадвараар өрсөлдлөө.
Тус олимпиадад нийт АСБД-ны 470 оюутан мэдлэг, чадвараа сорьж, шилдэг 18 оюутан II шатанд шалгарав.
Эцсийн дүнгээр дараах оюутнууд шагналт байрт шалгарлаа.
- I байранд Х.Мөнхбаяр (А225), Б.Ариунзаяа (А222), Б.Эрдэнэ (A207) өргөмжлөл, мөнгөн шагнал
- II байранд Б.Ану (A228), С.Танан-Эрдэнэ (A208), Бя.Анужин (А243) өргөмжлөл, мөнгөн шагнал
- III байранд А.Мөнхжин (A236), Б.Тэлмүүнбилэг (A225), А.Хэрлэн (A204) өргөмжлөл, мөнгөн шагнал
- Тусгай байранд Е.Айым (A208), Б.Буянбадрах (A228), Мишээл (A203), Б.Баярцэцэг (A228), Б.Ариунхүслэн (A216), Э.Мөнгөнсор (A234), Ц.Пүрэвням (A208) , М.Мөнхцэлмүүн (A230) , Ц.Эрдэнэбаатар (A223) нар шалгарлаа.

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОЛИМПИАД 2025 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА    АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэн...
13/05/2025

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОЛИМПИАД 2025 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимээс “Молекул биологийн олимпиад”-ыг 2025.05.08-09-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж дууслаа.
Олимпиадын зорилго: Төгсөлтийн өмнөх сургалтанд хамрагдаж буй II дамжааны оюутнуудын онолын хичээлийн мэдлэгийг бататгах, авхаалж самбаатай байдлыг үнэлэх, молекул биологийн шинжлэх ухаанд сонирхолтой болгоход оршино.
Тус олимпиадад эрүүл мэндийн суурь боловсролын дамжаанд суралцдаг 195 оюутан мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин орсон бөгөөд 2-р шатанд 18 оюутан, 3-р шатанд 6 оюутан шалгарсан. Үүнээс:
- I байранд АШУҮИС, БАС-ийн ЭМСБД-ны 219-р хэсгийн оюутан Б.Болорцэцэг өргөмжлөл, мөнгөн шагнал,
- II байранд АШУҮИС, БАС-ийн ЭМСБД-ны 207-р хэсгийн оюутан Б.Мишээл өргөмжлөл, мөнгөн шагнал,
- III байранд АШУҮИС, БАС-ийн ЭМСБД-ны 217-р хэсгийн оюутан Х.Нандин-Эрдэнэ өргөмжлөл, мөнгөн шагнал,
- Тусгай байранд ЭМСБД-ны 212-р хэсгийн оюутан Б.Гэрэлцэцэг, 218-р хэсгийн оюутан А.Аззаяа, 219-р хэсгийн оюутан Ө.Гэрэлцэцэг нар тус тус шалгарлаа.

Сайн байцгаана уу,АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимээс "Молекул биологийн олимпиад" ЭМСБ-...
06/05/2025

Сайн байцгаана уу,
АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимээс "Молекул биологийн олимпиад" ЭМСБ-II дамжааны оюутнуудын дунд 2025.05.08,09-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулагдахаар боллоо.
Бүртгэл: 2025.04.24-ны өдрөөс 2025.05.07-ны хооронд цахим (google form)-аар явагдана.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/YwVPfc5DSWT4ULjX9

Address

S. Zorig Street/3, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97611319065

Alerts

Be the first to know and let us send you an email when Молекул биологи Удамзүйн тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share