Department of Economics, National University of Mongolia

Department of Economics, National University of Mongolia Department of Economics of the National University of Mongolia is the oldest and the biggest economics department in Mongolia.

МУИС, Монголын Эдийн засгийн Холбоо, СЭЗИС хамтран “Эдийн засгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар”-ыг Монго...
21/05/2026

МУИС, Монголын Эдийн засгийн Холбоо, СЭЗИС хамтран “Эдийн засгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар”-ыг Монголын нэрт эдийн засагч, судлаач Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулан зохион байгуулж байна.

Хурал нь эдийн засгийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, салбарын хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах болно.

Эдийн засгийн салбарын их, дээд сургуулийн багш, судлаач, бакалаврын түвшний ахлах дамжааны оюутан, магистрант, докторант, мэргэжилтнүүд, сонирхсон хэн бүхэн хурал, семинарт оролцох боломжтой.

📅 2026 оны 6 сарын 24-25
📍Монгол Улсын Их Сургуулийн дугуй заал
📌 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/a4G6VzBwxGw2tHvE6

The NUM, the Mongolian Economic Association, and the University of Finance and Economics are jointly organizing the “International Conference in Economics: Damba Lkhagvasuren Memorial.”
The conference will bring together leading scholars and researchers to discuss current economic issues and share the latest research findings in the field.
Faculty members and researchers in economics from universities, senior undergraduate students, master’s and doctoral students, professionals, and anyone interested are welcome to participate in the conference and seminar.
Join us to exchange ideas, expand academic networks, and engage with the broader research community.

📅 24–25 June 2026
📍 National University of Mongolia, Conference Hall
📌 Register through the link below:
https://forms.gle/a4G6VzBwxGw2tHvE6

Оюуны эрэл хайгуулч, нэрт эрдэмтэн Дамбын ЛхагвасүрэнКанадын Конкордиа Их Сургуулийн профессор асан Дамбын Лхагвасүрэнги...
20/05/2026

Оюуны эрэл хайгуулч, нэрт эрдэмтэн Дамбын Лхагвасүрэн
Канадын Конкордиа Их Сургуулийн профессор асан Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6-р сарын 24-25-нд МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, “Монголын эдийн засгийн холбоо”, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхим хамтран зохион байгуулж байна.

Д.Лхагвасүрэн нь 1995 онд МУИС-ийг физикийн бакалавраар төгсөж, улмаар 2001 онд АНУ-ын Колорадо Денверийн Их Сургуульд эдийн засгийн ухааны магистр, 2007 онд Нью-Йоркийн Рочестерийн Их Сургуульд эдийн засгийн ухааны доктор зэргүүдийг тус, тус хамгаалсан.
Тэрээр
• 1995-1997 онд ШУА-ийн Физик Техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
• 1998-1999 онд “Монгол даатгал” улсын үйлдвэрийн газар гадаад даатгалын менежер
• 1999-2001 онд АНУ-ын Колорадо Их сургуулийн Эдийн засгийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан
• 2006-2007 онд АНУ-ын Чикаго хотын Нортвестэрнийн Их сургуулийн Санхүүгийн тэнхимд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
• 2007-2014 онд Канадын Конкордиа Их Сургуулийн эдийн засгийн тэнхимд туслах профессор
• 2014-2016 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд зочин профессор
• 2018-2019 онд Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Магистр, докторын хөтөлбөрийн захирал
• 2020-2024 онд Канадын Конкордиа Их Сургуулийн эдийн засгийн тэнхимийн орлогч дарга
• 2014-2025 онд Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, профессороор ажиллаж байв
2016 оноос “Journal of Labor Research” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 2024 оноос “Centre Interuniversitaire de Recherche en Économie Quantitative” төвийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Профессор Д.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн эдийн засаг, түүний динамик, макро эдийн засгийн мөчлөг ба стохастик загварчлал, олон секторт эдийн засаг, хэрэглээний эконометрик, тоон шинжилгээний аргын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвиж, “Journal of Monetary Economics”, “European Economics Review”, “Annals of Economics & Statistics”, “Computational Economics” зэрэг дэлхийн шилдэг нэр хүнд бүхий импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлжээ. Олон улсын нэр хүнд өндөртэй эрдэм шинжилгээний хурлуудад 100 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засагчдын рейтингээр Ази тивд 1-д, Америк тивд 16-д эрэмбэлэгддэг нэрт эрдэмтэн хүн юм.

Түүний эрдэм судлал, эдийн засгийн мэдлэг түгээх, хойч үедээ сургах, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгохын төлөө хийсэн ажил, үйлс нь өргөн хүрээтэй билээ. Тэрээр 30-аад магистр, 6 докторын ажил удирдан, судалгааны арга зүй, шинжлэх ухааны ёс зүйг эзэмшүүлж, дэлхийн энтэй эрдэмтдийг бэлтгэсэн байна.

Мөн “Монголын эдийн засгийн холбоо”-г үүсгэн байгуулж, дэлхийд алдартай сургууль, хөтөлбөрүүдээс сурч эзэмшсэн эрдмээ төрөлх эх орныхоо судлаач нөхөд, оюутан залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор замнал нэгт нөхдийн хамтаар “Улаанбаатарын зуны сургалт, эрдэм шинжилгээний семинар”-ыг 8 удаа зохион байгуулсан юм.

Хамтран ажиллаж, нэрт эрдэмтнийхээ оюуны их ундаргаас хүртсэн, гадаад орнуудын их сургуулиудад доктор, магистрын хөтөлбөрт суралцах боломжийг хүртсэн шавь нар, найзалж нөхөрлөж явсан нөхөд нь түүнийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Та бүхэн энэхүү хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэж, энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж дэмжиж буй байгууллагууддаа талархал илэрхийлье.

Олимпиадын II-р шатны зарим зургуудаас
20/05/2026

Олимпиадын II-р шатны зарим зургуудаас

“ЭКОНОМИКСИЙН ЦАГААН ТОЛГОЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” Улсын ээлжит XIX олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.     ...
16/05/2026

“ЭКОНОМИКСИЙН ЦАГААН ТОЛГОЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” Улсын ээлжит XIX олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭКОНОМИКСИЙН ЦАГААН ТОЛГОЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” Улсын XIX олимпиад 2026 оны 5-р сарын 10, 16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС, Хүмүүнлэгийн Их Сургууль , Их Засаг Их Сургууль, Шихихутуг Их Сургууль, Шинэ Эрин Олон Улсын Сургууль, Монгол Тэмүүлэл Ахлах Сургууль зэрэг сургуулиудын 162 оюутан, сурагч буюу 54 баг оролцсоноос II шатанд 10 баг шалгарч

ТЭРГҮҮН байрыг 25 оноогоор МУИС-ийн Нийгмийн Ухааны Салбарын “Oikonomia” баг,

ДЭД байрыг 24.5 оноогоор СЭЗИС-ийн “Absolute Zero” баг,

ГУТГААР байрыг 23.5 оноогоор СЭЗИС-ийн “Рент горилогчид″ багууд тус тус эзэллээ.

Энэ жилийн олимпиадад “Шинэ Эрин Олон Улсын Сургууль”-ийн сурагчдын 2 баг II шатанд шалгарсан нь онцлог үйл явдал боллоо. Энэхүү олимпиадыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “МИГ даатгал” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Олимпиадад оролцсон нийт оюутан сурагчдадаа цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Олимпиадын II дугаар шат эхэллээ.
16/05/2026

Олимпиадын II дугаар шат эхэллээ.

“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XVIII Олимпиад 1-р шатны дүн гарлаа.https://dep.num.edu.mn/econ/?...
10/05/2026

“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XVIII Олимпиад 1-р шатны дүн гарлаа.

https://dep.num.edu.mn/econ/?p=2989

Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ? Улсын XIX олимпиадын 1-р шатны бүртгэл хийгдэж албан ёсоор эхэллээ.
10/05/2026

Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ? Улсын XIX олимпиадын 1-р шатны бүртгэл хийгдэж албан ёсоор эхэллээ.

08/05/2026

ОЛИМПИАДЫН ТЕСТ ӨГӨХӨӨС ӨМНӨХ АНХААРУУЛГА, ЗӨВЛӨМЖ

Эрхэм оюутнууд та бүхэн ClassMarker платформ дээр тест өгөхдөө доорх зөвлөмжийг анхааралтай уншиж, тестээ эхлүүлэхээсээ өмнө гар утсанд дараах зөвлөмжийн дагуу тохиргоо хийж бэлтгэнэ үү. ClassMarker нь та өөр цонх (апп, мессеж, дуудлага гэх мэт) руу орсон тохиолдолд автоматаар анхааруулга илгээдэг тул дараах бэлтгэлийг хийгээгүй бол тестээс хасагдах эрсдэлтэй.

1. Дуудлага хүлээн авахгүй горимыг идэвхжүүлэх
Android утсанд: Тохиргоо (Settings) → Сүлжээ ба интернэт (Network & Internet) → SIM карт эсвэл Дуудлага (Calls) хэсэгт орж "Дуудлагыг өөр дугаар руу шилжүүлэх" (Call Forwarding) функцийг идэвхжүүлж, ашигладаггүй өөр дугаар эсвэл хүчингүй дугаар руу чиглүүлэх замаар бүх дуудлагыг автоматаар хаах боломжтой. Хамгийн энгийн арга бол Тохиргоо → Дуу болон чичиргээ (Sound & vibration) эсвэл Мэдэгдэл (Notifications) → "Бүү саад бол" (Do Not Disturb) горимыг идэвхжүүлээд, дотор нь дуудлагын тохиргоог "Хэн ч биш" (None) болгож сонгоно. Ингэснээр интернэт холболт хэвээр үлдэж, дуудлага зөвхөн чимээгүй байдлаар ирэх боловч утасны дэлгэц асахгүй тул тестийн цонхноос гарахгүй. Зарим Xiaomi, Samsung, Huawei утсанд "Чимээгүй горим" (Silent mode) дотор тусгай "Дуудлага хязгаарлах" сонголт байдаг тул тэрийг ашиглаж болно.
iPhone (iOS) утсанд: Тохиргоо (Settings) → Фокус (Focus) → "Бүү саад бол" (Do Not Disturb) горимыг идэвхжүүлнэ. Дотор нь "Хүмүүс" (People) хэсэгт орж "Дуудлага зөвшөөрөх" (Allow Calls From) тохиргоог "Хэн ч биш" (No One) болгож сонгоно. Мөн "Давтагдсан дуудлага" (Repeated Calls) сонголтыг унтраана. Ингэснээр интернэт ажиллах ч дуудлага огт танд саад болохгүй. Эсвэл баруун дээд буланг доош шудрах (Control Center)-аар сарны дүрстэй "Бүү саад бол"/(Do Not Disturb) товчийг шууд дарж идэвхжүүлж болно.

2. Бусад анхаарах зүйлс
Тестийг эхлүүлэхээс өмнө бүх ажиллаж байгаа аппликейшнийг хааж, зөвхөн ClassMarker-ийн вэб хуудас нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлээрэй. Messenger, Instagram, Facebook, TikTok, Telegram, имэйл, цаг сэрүүлэг зэрэг апп-уудаас ирэх мэдэгдэл (notification) тестийн цонхыг түр салгах шалтгаан болж болзошгүй тул эдгээр аппын мэдэгдлийг түр хаах эсвэл "Бүү саад бол" горимоор дамжуулан хязгаарлаарай.
Хэрэв та утсан дээр хоёр SIM хэрэглэдэг бол интернэт ашиглахгүй талын SIM картыг түр идэвхгүй болгох эсвэл түүгээр ирэх дуудлагыг хаахаа мартуузай. Мөн WhatsApp, Viber, Messenger зэрэг аппаар дамжсан дуудлага нь дуудлагын тусдаа тохиргоотой байдаг тул эдгээр аппын мэдэгдэл, дуудлагыг бүрэн унтраах шаардлагатай. Үүний тулд аппын тохиргоо дотроос мэдэгдэл унтраах эсвэл аппыг түр "Албадан зогсоох" (Force Stop) хийж болно.
Утасныхаа цэнэгийг 80%-аас доошгүй байлгах нь зүйтэй. Тестийн дунд утас унтарсан тохиолдолд хариултууд хадгалагдахгүй байх эрсдэлтэй. Мөн утасныхаа автомат түгжих буюу дэлгэцийн амрах горимыг (auto-lock) хугацааг боломжит дээд хэмжээгээр (5 минут эсвэл "Хэзээ ч бүү унтраа" / Never) тохируулна уу — утасны дэлгэц унтарсан нь өөр цонх руу шилжсэн гэж тооцогдох эрсдэлтэй.
Тестээс өмнө дата багцаа шалгаж, хангалттай эсэхийг нягтлаарай — багц дууссан тохиолдолд интернэт тасарч, тест дундуур танигдахгүй болох магадлалтай.
Сэрүүлэг (alarm), календарийн сануулга, банкны гүйлгээний мэдэгдэл зэрэг нь Бүү саад бол горимыг тойрч ирдэг тул тестийн хугацаанд давхцах сэрүүлэг тохируулсан эсэхээ нягтлаарай.

3. Шалгах жагсаалт (тест эхлэхийн өмнө)
Тестээ эхлүүлэхийн өмнө дараах зүйлсийг нэг бүрчлэн шалгана уу: "Бүү саад бол" горим идэвхтэй эсэх, дуудлага бүрэн хаагдсан эсэх, бусад апп бүгд хаалттай эсэх, утасны цэнэг хангалттай эсэх, утасны дэлгэц унтрах хугацаа уртасгасан эсэх, гар утасны дата сүлжээ тогтвортой эсэх, дата багц хангалттай эсэх
Анхааруулга: ClassMarker системээс өөр цонх руу шилжсэн тухай мэдэгдэл олон удаа давтагдвал тестийн оноо буурах эсвэл тест автоматаар дуусах магадлалтай. Иймд бэлтгэлээ сайтар хийж, тестээ эхлүүлсний дараа өөр апп, цонх руу орохгүй зөвхөн ClassMarker дээрх асуултуудад хариулна уу.
Бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх тул оюутны үнэмлэх/сурагчийн үнэмлэх болон иргэний үнэмлэхээ заавал авчрахыг анхаарна уу !!
Амжилт хүсье!

Эдийн засгийн тэнхимийн багш доктор Ч.Хашчулуун Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ ...
06/05/2026

Эдийн засгийн тэнхимийн багш доктор Ч.Хашчулуун Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдлаа. Багшдаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Эдийн засгийн хөтөлбөрийн магистр, докторын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4-р сарын 22-ны өдөр ам...
01/05/2026

Эдийн засгийн хөтөлбөрийн магистр, докторын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус хуралд оролцогчид эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг судалгааны өндөр түвшинд авч үзэн, шинэлэг санаа, бодитой дүгнэлт бүхий илтгэлүүдийг хэлэлцүүлсэн нь онцлог байв.
Хурлын шилдгүүдийг танилцуулбал:

Тэргүүн байр: Г. Мөнхсүлд "Тэтгэвэрт гарах нас ба цалингийн түвшний өөрчлөлт"
Дэд байр: О. Индра "БНХАУ-ын хүн амын өөрчлөлт ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлс"

Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Address

608, NUM Building V, Baga Toiruu 3
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 20:30
Tuesday 07:30 - 20:30
Wednesday 07:30 - 20:30
Thursday 07:30 - 20:30
Friday 07:30 - 20:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Department of Economics, National University of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share