16/05/2026
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
✅Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэлэхдээ уламжлалт анагаах ухааны өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан хөгжүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцоллоо.
✅Арга хэмжээний үеэр уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, хүний нөөц, эрдэм шинжилгээ, инновацын асуудлыг хэлэлцэж, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон АШУҮИС “Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
✅Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар болон эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, салбарын ахмад үеийнхэн, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.