20/06/2026
✅ Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс алба хаагч, ажилчдын нийгмийн баталгааг дэмжих, хамт олны эв нэгдэл, харилцан туслалцааг бэхжүүлэх зорилгоор “Бид нэг хамт олон” аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн тогооч Ц.Төгсбаярын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний газарт хашаа барих ажлыг энэ оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс зохион байгуулж, хүлээлгэн өглөө.
👏🏻 Энэхүү арга хэмжээ нь алба хаагч, ажилчдын харилцан хүндлэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ нийгмийн баталгааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ болсон юм.
🥳 Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамт олонд Ц.Төгсбаярын гэр бүлээс талархал илэрхийллээ.