Putonghua Chinese language center

Putonghua Chinese language center Хятад хэлний HSK түвшний бүх шатны сургалт

Манай сургалтын төв нь 2011 онд байгуулагдсан. “Путунхуа” гэдэг нь жинхэнэ цэвэр хятад аялга , дуудлага гэсэн утгатай үг юм.
Манай сургалтын төв нь зөвхөн хятад хэлний цэвэр хятад аялга дуудлагтай багш нар хичээл заадаг тул уг нэрээр нэрлэгдэх болсон ба хятад хэлэх сурах сонирхолтой ямар ч насны хүмүүст хятад хэлний бүх түвшний /Анхан шат , Дунд шат, Гүнзгий шат,HSK / сургалтыг чанарын өндөр түвш

инд мэргэжлийн хятад багш нараар зааж сургаж байна.
Хятад хэлний анхан шатны сургалт нь насанд хүрэгчдэд зориулсан 3 сарын хөтөлбөртэй ба энэ хугацаанд хувь хүн 700-750 ханз үсэг сурч амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы чадварыг эзэмшинэ.
Дунд шат нь мөн 3 сарын хугацаатай шинээр 800-1000 ханз нэмж сурах ба амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы хэллэгээр чөлөөтэй ярьж сурна. Энэ 2 шатанд суралцсан хүмүүс нь ойролцоогоор 2000 гаруй үгийн баялагтай болж хятад хэлний түвшингийн HSK шатны 4-р түвшинд хүрнэ.
Гүнзгий шатны сургалт нь 6 сарын хөтөлбөртэй ба шинээр 1000 ханз сурч , 4000-5000 гаруй үгийн баялагтай болж хятадын уран зохиол, сонин сэтгүүлийг чөлөөтэй уншиж ойлгох , радио телевизийн бүх нэвтрүүлгийг ойлгож , хятад хүмүүстэй чөлөөтэй нэвтрэлцэх , ярихаас гадна өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрийлж сурах юм.
Мөн HSK 4 болон 5-р зэргийн түвшингийн шалгалтанд бэлтгэх сургалт явагддаг.
Энэ шатны сургалтанд 1000-1500 орчим ханз мэддэг болон 2000 гаруй үгийн баялагтай хүмүүс HSK 4-р шатанд бэлтгэх сургалтанд хамрагдаж болно.
Мөн 2000-аас дээш ханзны мэдлэгтэй , 3000 гаруй үгийн баялагтай хүмүүс HSK 5-р түвшинд бэлтгэх сургалтанд хамрагдаж болдог.

Манай сургалтын төвийн багш У-Чунь-Иань нь БНХАУ-ын Жилиний Их Сургуулийг төгссөн бөгөөд Хятад Орос хэлний мэргэжлийн багш , Монгол улсад 8 жил гаруй багшилсан Монгол хүүхдүүдэд ямар аргаар хэрхэн хятад хэлийг амар хялбар сурахыг заах арга барилыг сайн эзэмшсэн чадварлаг багш юм.
Монгол улс дахь “Буриадын Их сургууль” , “Галакси “ гадаад хэлний дунд сургууль , “Сэн-Ли-Зэ” Хятад хэлний дунд сургууль , “Болор ” дунд сургуулиудад тус тус ажиллаж байсан.
Одоо У-чунь-Иань багш Хятад хэлний HSK 4,5-р шатанд бэлтгэх Монгол оюутан сурагчдад зориулсан Монгол тайлбартай ном эрхлэн гаргасан.
Энэхүү гарын авлага нь Монголд анх удаа Монгол хэлээр хэвлэгдэж буй HSK шалгалтын талаарх бүх мэдээлэл, шалгалтанд хэрхэн сайн бэлтгэх талаар дэлгэрэнгүй бичсэн маш хэрэгтэй гарын авлага юм.
Ийнхүү манай сургалтын төв нь зөвхөн Монголдоо хямд зардлаар хятад хэлийг гадаад багштай бүрэн сайн сурах боломжийг та бүхэнд бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн манай сургалтын төв нь Хятад улсын Их дээд сургуульд элсэхийг хүссэн оюутан сурагчдад хятад хэлний бэлтгэл анги болон бакалаврын сургалтанд найдвартай баталгаатай хямд зардлаар явахад зуучилж байна.

ПУТОНХУА Хятад хэлний сургалтын төвШинэ элсэлт авч эхэллээ.Сургалтын ерөнхий мэдээлэл:Хичээл 7 хоногт 5 удаа 2 цагаар. /...
20/01/2023

ПУТОНХУА Хятад хэлний сургалтын төв
Шинэ элсэлт авч эхэллээ.

Сургалтын ерөнхий мэдээлэл:
Хичээл 7 хоногт 5 удаа 2 цагаар. /өдөр бүр 16 цагаас хойш/

Манай сургалтын төв нь танд дараах
нөхцөлүүдийг санал болгож байна.

⭐️ 3 сар болон түүнээс дээш хугацаанд манай төвд суралцсан сурагчдыг БНХАУ ЗГ-ын хэлний бэлтгэлд 100%-ийн тэтгэлэгт хамруулна.

⭐️ 3 сарын хугацаанд анхан шатнаас HSK3 түвшинд бэлтгэнэ.

⭐️ Мэргэжлийн Монгол болон гадаад багштай

⭐️ БНХАУ ЗГ-ын бүх шатны 100%-ийн тэтгэлэгт хамруулна.

⭐️ Сургалтын материал сурах бичгээр хангана.

💰Төлбөр: 1 сарын 250.000₮

Хичээл эхлэх хугацаа: 2023.01.23

📞Холбогдох утас: 88106378
📍Хаяг: БГД 4-р хороо, Төмөр замын эмнэлэгийн баруун талд "ПУТОНХУА" ЕБС-ийн байр

11/01/2020
"汉语成语" буюу Хятад хэлний өвөрмөц хэллэг /хэлц үг/ нь эртний түүх сурвалж , уран зохиол , ном , ам дамжсан яриа зэргээс ү...
11/01/2020

"汉语成语" буюу Хятад хэлний өвөрмөц хэллэг /хэлц үг/ нь эртний түүх сурвалж , уран зохиол , ном , ам дамжсан яриа зэргээс үүдэлтэй ихэнхдээ сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн үг хэллэг , болсон явдал домог зэргээс сэдэвлэн үүссэн ёгт хэлбэрийн үг хэллэгүүд байдаг. Ихэвчлэн 4 үг, ханзаас зарим тохиолдолд 3 үгнээс бүтсэн ч хэллэг байдаг ба зарим үед үгсийг таслалааар хувааж утгыг тодотгосон байдаг. Хэлц үг нь энгийн үг хэллэгээс илүү гүн утга агуулгатай.
Хятад төдийгүй Дэлхий дахинаа улс орны онцлогийг харуулсан өвөрмөц хэллэгүүд элбэг байдаг билээ. Монгол хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгс мөн баялаг байдаг тул
бид та бүхэндээ мэдлэг дусал нэмэр болгож цувралаар өвөрмөц хэллэгүүдийг тайлбарлан Монгол хэлц үгстэй утга дүйцэх үгсээр тайлбарлан хүргэх болно.
Хамтдаа суралцацгаая.

03/01/2020
23/07/2018
02/06/2017

Манай сургалтын төв 2017-2018 оны хичээлийн жилд БНХАУ-н засгийн газар болон мужийн 100% тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй, бакалавр, магистр, докторт суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан хэлний бэлтгэлд 9-р сарын 1-нээс элсэлт авна.Бакалаврт суралцах оюутнуудад хятад хэл, математик, англи хэлний хичээлээр бэлтгэнэ. Магистр, докторт суралцах оюутнуудад хятад хэлний хичээлээр бэлтгэнэ. Хэлний бэлтгэлд хамрагдсан оюутнуудаас амжилттай төгсөгчдийг 100%- н тэтгэлэгт үнэгүй, найдвартай хамруулна.
Манай сургалтын төв нь 7 дох жилдээ үйл
ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хятад хэлийг анхан шатнаас сурсан сурагчид 5-н сарын дараа HSK-4-р төвшний шалгалтанд тэнцэж чаддаг юм.

"Putonghua" хятад хэлний сургалтын төв нь хятад хэл-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Путонхуа" бүрэн дунд сургуул...
26/05/2017

"Putonghua" хятад хэлний сургалтын төв нь хятад хэл-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Путонхуа" бүрэн дунд сургууль болон өргөжиж элсэлтээ авч эхэллээ. Утас:99107190, 99105215

Address

БГД, 4-р хороо, Төмөр замын эмнэлэгийн баруун талд "ПУТОНХУА" ЕБС
Ulaanbaatur

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Putonghua Chinese language center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Putonghua Chinese language center:

Share