Center for Career development -Shine Mongol School

Center for Career development -Shine Mongol School This is center aims to help making students career plan and awareness of Career education in Shine Mongol school.All the students welcome to stop by!

03/09/2024
Сурагчдын маань амьдралын шинэ хуудас эхлэн бидэнд сайхан мэдээ нэмэгдсээр байна даа. Төгсөгчид маань Японы их дээд сург...
17/06/2024

Сурагчдын маань амьдралын шинэ хуудас эхлэн бидэнд сайхан мэдээ нэмэгдсээр байна даа. Төгсөгчид маань Японы их дээд сургуулиудад тэтгэлэгтэй тэнцсэн хариугаа авсаар байна. Карьер Хөгжлийн Төвтэй тууштай хамтран ажиллаж зорьсон сургуульдаа амжилттай элсэж суралцахаар болсон нийт сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье. Эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдэнэ гэж итгэж байна.

Шүүгч мэргэжилтэй танилцсан нь Шүүгч, прокурор, өмгөөлөгч гэх зэрэг хуулийн чиглэлийн мэргэжил сонирхож байгаа 10-р анги...
12/06/2024

Шүүгч мэргэжилтэй танилцсан нь
Шүүгч, прокурор, өмгөөлөгч гэх зэрэг хуулийн чиглэлийн мэргэжил сонирхож байгаа 10-р ангийн сурагчид маань 6-р сарын 11-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр очиж үйл ажиллагаатай нь танилцан, сонирхож буй мэргэжлийнхээ талаар олон сонирхолтой мэдээлэл сонссон.
Сурагчдыг маань хүлээн авсан Улсын Дээд Шүүхийн хамт олон болоод мэргэжлээ танилцуулан яриа хийсэн Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн шүүгч нартаа гүнээ талархал илэрхийлж дараа дараагийн ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын дээд шүүх

Сүүлийн үеийн сонин сайхан8-р үеийн төгсөгч С.Одбаяр (Ody)Тэрээр одоогоор Япон улсын Sakura No Seibo Junior College-д ту...
03/05/2024

Сүүлийн үеийн сонин сайхан
8-р үеийн төгсөгч С.Одбаяр (Ody)
Тэрээр одоогоор Япон улсын Sakura No Seibo Junior College-д туслах профессор (assistant Professor) хийж байгаа бөгөөд түр хугацаанд Монголдоо буцан ирээд ажиллаж үзэхээр зориглоод байгаа юм байна☺️ Тэрээр Японд Англи хэлний сургалтын төв үүсгэн байгуулж Япончуудыг англи сургасан туршлагаас гадна, их сургуульд багшилсан гэх мэт маш арвин туршлагыг хуримтлуулаад Монголдоо иржээ.
2. Бадамхатан 18-р үеийн төгсөгч
АШУИС-ын 5-р курст Хүний их эмчээр суралцаж байгаа бөгөөд номын дүү нартаа эрүүд мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулах тухай санал солилцлоо.
Та хоёрынхоо ажил үйлсэнд өндөрөөс өндөр амжилт хүсье☺️👏👏

Манай төвд сүүлийн үед гоё гоё хүмүүс их ирж байна. Япон дахь Шинэ Монгол сургуулийн биет төлөөлөгч Мията багш, КХТ-д аж...
17/04/2024

Манай төвд сүүлийн үед гоё гоё хүмүүс их ирж байна. Япон дахь Шинэ Монгол сургуулийн биет төлөөлөгч Мията багш, КХТ-д ажиллаж байсан мундаг төгсөгч Б.Цолмон.
Мөн "Баавгай болохсон" киноны найруулагя 6-р үеийн Зоро нар🤩🤩🤩

Судлагдахуун хичээлдээ дурлая дадлага ажлын тайлан  Сурагчид дадлага ажлынхаа тайлангаар өөрсдийн хийсэн судалгаа, олж м...
02/04/2024

Судлагдахуун хичээлдээ дурлая дадлага ажлын тайлан
Сурагчид дадлага ажлынхаа тайлангаар өөрсдийн хийсэн судалгаа, олж мэдсэн зүйлсээ үеийн сурагчидтайгаа хуваалцан, дүгнэлт илтгэлээ тавилаа.
Дадлага ажлаар дамжуулан сурагчид маань хичээлүүдийнхээ уялдаа холбоог илүү ойлгож, сонирхон сурахаас гадна, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа бага ч гэсэн тодорхойлж чадсан гэдэгт итгэж байна.
Мөн сурагчдын дадлага ажлын тайлан дээр хүрэлцэн ирж сурагчдад ерөнхий боловсролын суурь хичээлүүд ямар чухал болох талаар тайлбарлан, яриа хийж өгсөн Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Ч. Баасандаш багшдаа гүнээ талархаж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

26-р үеийн сурагчид "Судлагдахуун хичээлдээ дурлая" дадлага ажлынхаа хүрээнд хийсэн ханын самбарыг танилцуулж байна.
02/04/2024

26-р үеийн сурагчид "Судлагдахуун хичээлдээ дурлая" дадлага ажлынхаа хүрээнд хийсэн ханын самбарыг танилцуулж байна.

Судлагдахуун хичээлдээ дурлаяКарьер хөгжлийн төвийн мэргэжил сонголтын хөтөлбөрийн хүрээнд 9-р ангийн сурагчид "Судлагда...
02/04/2024

Судлагдахуун хичээлдээ дурлая

Карьер хөгжлийн төвийн мэргэжил сонголтын хөтөлбөрийн хүрээнд 9-р ангийн сурагчид "Судлагдахуун хичээлдээ дурлая" дадлага ажилдаа идэвхтэй хамрагдаж дууслаа.
Уг дадлага ажлаар сурагчид өөрсдийн дуртай хичээлийнхээ дагуу багт хуваагдан тухайн хичээл нь цаашдаа ямар мэргэжилтэй холбогддог болон өдөр тутмын амьдралд ямар үр нөлөөтэй болохыг судалсан.
Баг бүр ханын самбар хийж доод үеийн номын дүү нартаа танилцуулга хийсэн.

26/03/2024

Мэргэжилтэй танилцах дадлага ажил

Бид сурагчдыг сонирхож буй мэргэжлийнхээ дагуу мэргэжилтэнтэй уулзан ярилцаж, ажил үүрэг, онцлогийнх нь талаар бодит ойлголт мэдээлэлтэй болж, цаашдын мэргэжлийн чиг баримжаагаа олоход туслах зорилгоор ажил, мэргэжилтэй танилцах дадлага ажлыг 10 дугаар ангийн сурагчид дунд зохион байгуулдаг.
Энэ хичээлийн жил 26-р үеийн сурагчид маань өөрсдийн сонирхлын дагуу хуваагдан 12 төрлийн мэргэжилтэй танилцах дадлага ажилд хамрагдлаа. Үүнд:
1. Инженер мэргэжлийн чиглэлээр Салхит сэнс
2. IT инженер мэргэжлээр Арш технологийн байгууллага
3. Бизнес маркетинг мэргэжлээр Анд глобал групп
4. Сэтгэл зүйч мэргэжлээр Сэтгэл судлалын үндэсний төв
5. Эмч мэргэжлээр 2-р эмнэлэг
6. Химич мэргэжлээр Хими, хими технологийн хүрээлэн
7. Архитектур мэргэжлээр Anagram Atelier LLC
8. Гадаад харилцааны мэргэжилтэн мэргэжлээр 7 дугаар үеийн А. Нарангаравуу төгсөгч
9. Физикч мэргэжлээр Физик, технологийн хүрээлэн,
10. Одон орон судлаач мэргэжлээр Одон орон, геофизикийн хүрээлэн
11. График дизайнер, аниматор мэргэжлээр Econte LLC
12. Санхүү, эдийн засагч мэргэжлээр Хаан банк руу тус тус очиж танилцсан.
Бидний үйл ажиллагааг дэмжин, хүлээн авч мэргэжлээ танилцуулсан асран хамгаалагч, төгсөгчид болон байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн байцгаана уу?  ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн 7 улсын их дээд сургуулиудын ирээдүйн инженерүүд бэлтгэдэг "ГИГАКҮ тог...
21/03/2024

Сайн байцгаана уу?
ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн 7 улсын их дээд сургуулиудын ирээдүйн инженерүүд бэлтгэдэг "ГИГАКҮ тогтвортой хөгжил нетворк" хөтөлбөртэй танилцана уу?

Сайн байцгаана уу. Teikyo University д GLOBAL JAPANESE STUDIES аар сурах өргөдөл хүлээн авч эхэллээ✨. 1,2 р курстээ 100%...
20/03/2024

Сайн байцгаана уу.
Teikyo University д GLOBAL JAPANESE STUDIES аар сурах өргөдөл хүлээн авч эхэллээ✨.
1,2 р курстээ 100% сургалтын төлбөр
Дотуур байрны төлбөр зэргийг хөнгөлнө.
✅Шаардлага: N3 түвшинтэй байх
‼️Анкетийг хүлээн авах хугацаа: 3/24-ний өдрийн 17:00 хүртэл
- Анкет
- Эсээ (япон, англи хэл дээр)
Сургуулийн вебсайт:

https://www.teikyo-u.ac.jp/gjs/entop.html
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Анкетийг Карьер төвөөс ирж аваарай!

Манай сургуулийн гэрээт сургуулийн нэг болох Обирин (J.F Oberlin) Их сургуулийн 2024 оны 9-р сарын элсэлтэд тодорхойлох ...
04/03/2024

Манай сургуулийн гэрээт сургуулийн нэг болох Обирин (J.F Oberlin) Их сургуулийн 2024 оны 9-р сарын элсэлтэд тодорхойлох төгсөгчийг шийдэх дотоод сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй танилцаарай.

Address

Ulaanbaatur
13372

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611461122

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Center for Career development -Shine Mongol School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The University

Send a message to Center for Career development -Shine Mongol School:

Share