Их Цааз захиргааны эрх зүйн клуб

Их Цааз захиргааны эрх зүйн клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Их Цааз захиргааны эрх зүйн клуб, College & University, Ulaanbaatur.

31/12/2025

~Их Цааз захиргааны эрх зүйн клуб өнгөрсөн арван жилд нэгэн зорилгын төлөө нэгдэж, мэдлэгээр хөгжин, хамтын хүчээр олон үнэ цэнтэй ажлыг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ. Бид сургалт, хэлэлцүүлэг, судалгааны ажлууд, олон нийтийн санаачилгаар дамжуулан хууль дээдлэх соёлыг түгээж, залуу үеийн мэргэжлийн өсөлт, төлөвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн билээ.

~Шинэ оны босгон дээр бид өнгөрснөө талархан эргэн харж, сургамжийг нь авч, ололт амжилтаа улам бататгахын зэрэгцээ ирэх онуудад илүү зоримог, илүү бүтээлч, илүү нээлттэй хамтын ажиллагааг цогцлоохоор зориж байна. Шинэчлэгдсэн удирдах зөвлөл, идэвхтэй гишүүдийн хамтын ажиллагаа биднийг дараагийн арван жил рүү итгэл дүүрэн хөтөлнө гэдэгт бид итгэлтэй байна.

~Эрхэм хүндэт гишүүд, багш, төгсөгчид, клубийн дэмжигчид, нийт гишүүд болон бидэнтэй мэдлэг, сэтгэлийн холбоотой бүх хүмүүстээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
🎄🥳🎊🎉🎁💝🫶🏻⚖️😎

~Шинэ оны босгон дээр Их Цааз захиргааны эрх зүйн клуб байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ээлжит ...
31/12/2025

~Шинэ оны босгон дээр Их Цааз захиргааны эрх зүйн клуб байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ээлжит Чуулганы хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулганы хуралдаанаар 2023-2025 он хүртэл Тэргүүний үүргийг гүйцэтгэсэн Х.Өнөболд, Дэд тэргүүний үүргийг гүйцэтгэсэн Б.Эрмүүн, Нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэсэн Ч.Ганмарал, Зөвлөх багшийн үүргийг гүйцэтгэсэн Г.Батнасан нар нь клубийн дүрэмд зааснаар Хүндэт гишүүн боллоо. Клубийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, цаашдын хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлох шинэ удирдах зөвлөлийг сонгон байгуулсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Шинэ бүрэлдэхүүн нь гишүүдийнхээ итгэл найдварыг хүлээн, клубийн үнэт үнэт зүйлсийг хадгалж, шинэлэг санаачилга, бодит үр дүнд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
~Шинэ удирдах зөвлөлд сонгогдсон гишүүд:
Зөвлөх багшаар Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Бүрэнсувд
Тэргүүнээр 2А ангийн оюутан Б.Мөнхзолбоо
Дэд тэргүүнээр 2В ангийн оюутан Б.Энэрэл
Нарийн бичгийн даргаар 2В ангийн оюутан Ц.Отгонзаяа
Удирдах зөвлөлийн гишүүнээр 3Б ангийн оюутан С.Шинэбаяр
Удирдах зөвлөлийн гишүүнээр 3Б ангийн оюутан Н.Эгшиглэн
Удирдах зөвлөлийн гишүүнээр 2А ангийн оюутан У.Халиунаа
Удирдах зөвлөлийн гишүүнээр 2Б ангийн оюутан Д.Эхшиглэн
Удирдах зөвлөлийн гишүүнээр 2Б ангийн оюутан Б.Солонго
Удирдах зөвлөлийн гишүүнээр 2В ангийн оюутан Ж.Энхбаялаг нар тус тус сонгогдож Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Г.Батнасан, 4Б ангийн оюутан Б.Төрболд, 4Б ангийн оюутан Х.Өнөболд нар клубийн зөвлөхөөр томилогдлоо.

Өнөөдөр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдөр юм. 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Ч...
29/12/2025

Өнөөдөр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдөр юм. 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэслэн зогсоож, өөрийн төрт ёсыг сэргээсэн нь зүгээр нэг улс төрийн үйл явдал бус, олон зуун жил хуримтлагдсан үндэсний хүсэл эрмэлзэл бодит биелэлээ олсон түүхэн эргэлтийн мөч байлаа. Тусгаар тогтнолын өдөр нь Монголын ард түмний үндэсний ухамсрыг сэргээж, түүхийн чухал үйл явдлыг дурсах өдөр.

~Их Цааз захиргааны эрх зүйн клубийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Ээлжит Чуулганы хуралдаан тун удахгүй...
23/12/2025

~Их Цааз захиргааны эрх зүйн клубийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Ээлжит Чуулганы хуралдаан тун удахгүй эхлэх гэж байна.

19/12/2025
~Их Цааз захиргааны эрх зүйн клубийн зөвлөх, Шихихутуг их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Ц.Амарсанаа A...
19/12/2025

~Их Цааз захиргааны эрх зүйн клубийн зөвлөх, Шихихутуг их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Ц.Амарсанаа Amarsanaa Tsendjav багшдаа Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсанд Их Цааз захиргааны эрх зүйн клубийн нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэе. Таны эрдэм судалгааны ажилд амжилт хүсье.
Их Цааз захиргааны эрх зүйн клуб

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе Шихихутуг их сургуулийн Их Цааз захиргааны эрх зүйн клубийн үйл ажил...
12/12/2025

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе
Шихихутуг их сургуулийн Их Цааз захиргааны эрх зүйн клубийн үйл ажиллагааг өргөжүүлэн, зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн шинэ гишүүдийг сонгон шалгаруулж байна.
🔎 Бид ямар оюутныг хайж байна вэ?
⚖️ Шихихутуг их сургуулийн өдрийн ангийн II болон III дамжааны оюутан байх.
⚖️Захиргааны эрх зүйд сонирхолтой, судалгаа хийх чадвартай
⚖️Багаар ажиллах болон төсөл удирдах ур чадвартай
⚖️Хариуцлагатай, цаг баримталдаг, тогтмол идэвхтэй оролцох боломжтой
⚖️Клубийн үйл ажиллагааг шинэ санаа, шийдлээр баяжуулж ажиллах хүсэлтэй оюутан залуусыг манай клуб-д ажиллахыг урьж байна.
1 дүгээр шатны сонгон шалгаруулалт:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1HRvQgfGHcuTsbMVz7p-xoFXTuRsa8pFcWgkGKX6PbeZJlA/viewform?usp=dialog
2 дугаар шатны сонгон шалгаруулалт:
Эхний шатанд тэнцсэн оюутнуудыг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ярилцлага хэлбэрээр сонгон шалгаруулж авна.

~Анхлан мэтгэлцэгч нарын захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Шихихутуг их сургуулийн 2-р дамжааны оюутнууд ...
19/10/2025

~Анхлан мэтгэлцэгч нарын захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Шихихутуг их сургуулийн 2-р дамжааны оюутнууд оролцож дараах багууд шагналт байр эзэлсэн билээ.
🥇Тэргүүн байранд 4А ангийн оюутан Б.Эрмүүн дасгалжуулагчтай 2А ангийн "Aequitas" баг
🥈Дэд байранд 4Б ангийн оюутан А.Нарансолонго дасгалжуулагчтай 2Б ангийн "Давалгаа" баг
🥉Гутгаар байранд 4В ангийн оюутан Х.Хонгорзул дасгалжуулагчтай 2В ангийн Бэз-Бэрс баг, тэмцээний
🏅ШИЛДЭГ ИЛТГЭГЧЭЭР 2А ангийн оюутан Б.Мөнхзолбоо тус тус шалгарсан билээ.
Байр эзэлсэн багууддаа дахин баяр хүргэе.
~Тэмцээний ерөнхий шүүгчээр Хийдлийн ангуучид багийн IX үеийн тэргүүн Э.Марал, шүүгчээр Хийдлийн ангуучид багийн IX үеийн гишүүн Ц.Ану-Үжин, Хийдлийн ангуучид багийн IX үеийн гишүүн О.Гантогтох, Хийдлийн ангуучид багийн IX үеийн гишүүн Х.Өнөболд, Хийдлийн ангуучид багийн X үеийн гишүүн Б.Төрболд нар ажилласан билээ. Хүрэлцэн ирж тэмцээнийг маань шүүсэн шүүгч нартаа баярлалаа. ⚖️⚖️⚖️

Шихихутуг их сургууль, Их Цааз захиргааны эрх зүйн клуб хамтран Их Цааз захиргааны эрх зүйн клуб үүсгэн байгуулагдсаны 1...
19/10/2025

Шихихутуг их сургууль, Их Цааз захиргааны эрх зүйн клуб хамтран Их Цааз захиргааны эрх зүйн клуб үүсгэн байгуулагдсаны 10н жилийн ойн хүрээнд Анхлан мэтгэлцэгч нарын захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 10-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээндээ амжилттай оролцсон Шихихутуг их сургуулийн 2-р дамжааны нийт оюутнуудад баяр хүргэе
Шихихутуг их сургууль/Shihihutug University

Шихихутуг их сургуулийн үе үеийн нийт эрдэмтэн багш нартаа Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн мэнд...
03/10/2025

Шихихутуг их сургуулийн үе үеийн нийт эрдэмтэн багш нартаа Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн мэндийг дэвшүүлье🎉 Шихихутуг их сургууль/Shihihutug University
"Их Цааз захиргааны эрх зүйн клуб"

Сайн байцгаана уу?Шихихутуг их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн дэргэдэх "Их Цааз" захиргааны эрх зүйн клубээс жил ...
11/09/2025

Сайн байцгаана уу?
Шихихутуг их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн дэргэдэх "Их Цааз" захиргааны эрх зүйн клубээс жил болгон зохион явуулдаг "Анхлан мэтгэлцэгчдийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн" маань тун удахгүй болохнээ. Нийт оюутан та бүхэн минь идэвхтэй оролцож өөрийн оюун ухаанаа сориорой.🤗
Сэтгэгдэл хэсэгт удирдамжийг оруулсан болно.
"Их Цааз" захиргааны эрх зүйн клуб

22/06/2025

⚖️⚖️⚖️

Address

Ulaanbaatur

Telephone

+97694405008

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Их Цааз захиргааны эрх зүйн клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share