Увс Аймаг залуучуудын хөгжлийн төв

Увс Аймаг залуучуудын хөгжлийн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Увс Аймаг залуучуудын хөгжлийн төв, 4_r bag, Ulaangom sumu.

31/01/2022
27/04/2016

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх залуучуудын хөгжлийн төвөөс “Залуус бүрт тэгш боломж” төслийн хүрээнд төсөл бичиж боловсруулах анхан шатны сургалт зохион байгуулагдах тул өсвөр үе, залуучууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.Тоо хязгаартай тул залуус та бүхэн боломжийг бүү алдаарай
Бүртгэл: 2016 оны 04 сарын 27-05 02 хүртэл залуучуудын хөгжлийн төвийн сургалтын танхимд явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утаснаас лавлана уу!!!
Утас.99867403,99801353

Увс аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Бошготын хөндий ххк-аас санаачлан зохион байгуулсан "Увсын хөгжлийн түүчээ" Уран и...
26/01/2016

Увс аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Бошготын хөндий ххк-аас санаачлан зохион байгуулсан "Увсын хөгжлийн түүчээ" Уран илтгэлийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү тэмцээнд нийт 25 илтгэл ирсэнээс 1-р шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулж эхний 5 байрыг тодруулж шагнал гардууллаа. 1-р байрыг цогцолбор 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Номин-эрдэнэ, 2-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн түүх нийгмийн багш Л.Болдбаатар, 3-р байрыг Ахлах 3-р сургуулийн түүх нийгмийн багш Д.Чинзориг, 4-р байрыг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Ганзориг, 5-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн 12-р ангийн сурагч С.Оюунсувд тус тус эзэллээ

Залуучуудын хөгжлийн төвийн залуучуудын зөвлөлийн гишүүд болон залуучуудын хөгжлийн төвийн клубуудын  хүүхэд, залуучууд ...
20/10/2015

Залуучуудын хөгжлийн төвийн залуучуудын зөвлөлийн гишүүд болон залуучуудын хөгжлийн төвийн клубуудын хүүхэд, залуучууд маань Бор толгойн голын ойр орчимд цэвэрлэгээ хийлээ.Цэвэрлэгээнд нийт 25 залуучууд оролцлоо.

Залуучууудын хөгжлийг дэмжих сарын хүрээнд хийгдэх ажлын төвлөвлөгөө
02/09/2015

Залуучууудын хөгжлийг дэмжих сарын хүрээнд хийгдэх ажлын төвлөвлөгөө

22/04/2015

Залуу хүн бүрийн заавал унших зар
“Залуучуудын нийгмийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх” талаар хэлэлцүүлгийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр 16 цагаас “Залуучуудын хөгжлийн төв” дээр болно. Залуучууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Залуусаа сэрэх цаг боллоо. Бидэнд залуу
хүний чин зориг сэтгэл, оролцоо хэрэгтэй
Бидний оролцоогүйгээр хөгжил ирэхгүй ээ
Нийтээрэй оролцож, нийгмээрээ хөгжиж ,нэгдэж бүтээцгээе.

Хаяг: Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байр "Залуучуудыын хөгжлийн төв"

Увс аймгийн Залуучуудын хөгжлийн  төвөөс "Бид ирээдүйг өөрөөр харна" сэдэвт аян нээлтээ хийлээ.Энэхүү аяны зорилго нь Өс...
13/04/2015

Увс аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс "Бид ирээдүйг өөрөөр харна" сэдэвт аян нээлтээ хийлээ.Энэхүү аяны зорилго нь Өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, санал зөвлөмжийг сонсох, нийгмийн оролцоог дэмжихэд оршино. Аянд нийт 100 гаруй өсвөр залуучууд нэгдэж жагсан залуучуудыг аянд нэгдэхийг уриалаа.
Аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагаа
2015.04.13-4.19: “Инээмсэглэлийн- 7 хоног” аян
2015.04.20-04.27: “Соёлтой харилцаа-соёлтой ирээдүй 7 хоног” аян
2015.04.28-05.05: “Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлэх 7 хоног” аян
2015.05.06-05.12: “Өсвөр үе, залуучуудын оролцоог дэмжих, идэвхижүүлэх 7 хоног” аян
2015.05.13-05:31: Өсвөр үе, залуучуудын дуу хоолойг сонсох. 1000 залуучуудын санал аян
Аян явагдах хугацаанд: 7 хоног бүрийн бүтэн сайн өдрийг хогоо цэвэрлэх өдөр болгож хэвшүүлэх.

Увс Аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Хөдөлмөрийн хэлтэс хамтран.Төгсөх 12-р ангийн сурагчдын дунд "Сонгосон мэргэжилдээ...
13/04/2015

Увс Аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Хөдөлмөрийн хэлтэс хамтран.Төгсөх 12-р ангийн сурагчдын дунд "Сонгосон мэргэжилдээ хэрхэн амжиллтай суралцах вэ ?" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, Хөдөлмөрийн хэлтсийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх н.Батчимэг,Эрүүл мэндийн газрыг мэргэжилтэн Т.Цэндэнбалжир, Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом полетехникийн коллежийн багш нар оролцлоо. Сургалтан нийт 70 гаруй сурагч хамрагдлаа.

Увс Аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс Орон нутгийн MBC телевизтэй хамтран Өсвөр үе, залуучуудын дунд А.Х.А тэмцээн зох...
13/04/2015

Увс Аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс Орон нутгийн MBC телевизтэй хамтран Өсвөр үе, залуучуудын дунд А.Х.А тэмцээн зохион байгуулж ахлах 4-р сургуулийн сурагч тэргүүн байр эзэллээ

УВС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ-өөс Олон улсын эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдөрийг тохиолдуулан 35 хүртэлх нас...
13/03/2015

УВС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ-өөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрийг тохиолдуулан 35 хүртэлх насны залуучууд болон өсвөр үеийхний дунд "Монголын сайхан эмэгтэйчүүд ба гэрэлт ертөнц" сэдэвт гар зургийн уралдаан зарлаж дүнгээ гарлаа. Энэхүү тэмцээнд нийт 20 гаруй бүтээл ирүүлснээс. 9-12 анги буюу ахлах насны ангиллалд 1-р байранд Цогцолбор нэгдүгээр сургуулийн сурагч Т.Батчимэг, 2-р байранд Цогцолбор нэгдүгээр сургуулийн сурагч Ц.Ингаа, 3-р байранд Цогцолбор хоёрдугаар сургууулийн сурагч Х.Ганболор
20-дээш насны ангиллалд 1-р байрыг Б.Баттогтох, 2-р байрыг С.Төрмөнх, 3-р байрыг Б.Бямбацогт тус тус эзэллээ.

02/03/2015

Зарлал

“Монголын сайхан эмэгтэйчүүд ба гэрэлт ертөнц ” сэдэвт гар зургийн уралдааны удирдамж
“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-өөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 35 хүртэлх насны залуучууд болон өсвөр үеийхэний дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Өсвөр үе залуучуудын оролцоог дэмжих тэдний авъяас чадвар,бүтээлч сэтгэлгээг үнэлэхэд энэ хүү тэмцээний гол зорилго оршино.
Уралдаан явагдах хугацаа: Бүтээлүүдийг 2015 оны 03-р сарын 04-06-ны хооронд “Залуучуудын хөгжлийн төв” дээр хүлээн авна.
Гар зургийн санаа авах сэдвүүд: Миний сайхан ээж, Мартын 8, Эхийн сэтгэл, Ээж бүхний дуу хоолой гэх мэт сэдвүүдээр бүтээлээ ирүүлж болно.
Тавигдах шаардлага: Зураг тод томруун, сэдвийн утга агуулгыг гаргасан байх. Гар зургийн бүх төрлөөр А3 цаасны хэмжээтэй байна. Зураачийн овог нэр, нас, холбогдох утасны дугаарыг хавсаргана.
Хамрах хүрээ:
• Өсвөр үе буюу ЕБС-ийн 9-12 анги
• 35 хүртэлх насны залуучууд гэсэн 2 ангиллаар явагдана.
Уралдааныг дүгнэх : 2015 оны 03-р сарын 07-нд шилдэг 6 бүтээлийг сонгон шалгаруулна.
Шагнал урамшуулал: Уралдааны эхний байруудад шалгарсан бүтээлүүдийг “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нэрэмжит шагналаар шагнаж, “Залуучуудын хөгжлийн төв”-ийн зорилтот танхимд байршуулна.
Зохион байгуулагчид: “Залуучуудын хөгжлийн төв”
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлан уу : 95042531,99801353

Address

4_r Bag
Ulaangom Sumu
19890821

Telephone

95042531

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс Аймаг залуучуудын хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share