Зүүнхараа Политехник Коллеж

Зүүнхараа Политехник Коллеж ҮНЭ ЦЭНТЭЙ МЭРГЭЖИЛ ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА!
Магадлан итгэмжлэгдсэн Зүүнхараа Политехник коллежийн албан ёсны хуудас

Мэргэжилтэй ажилтан хөгжлийн түлхүүр - Ойн мэргэжилтэн, ногоон ирээдүй 🌿Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтворто...
17/06/2026

Мэргэжилтэй ажилтан хөгжлийн түлхүүр - Ойн мэргэжилтэн, ногоон ирээдүй 🌿
Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+) төслийн хүрээнд “Ойн аж ахуйн техникч” хосмог сургалтын дадлага, сургалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах, дэмжих “Ойн мэргэжлийн зөвлөл” байгуулах уулзалт-семинар боллоо. 🤝
Уулзалтад төр, хувийн хэвшил, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төлөөлөл оролцож, ойн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, сургалтын чанарыг сайжруулах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. 📚
Тус мэргэжлийн зөвлөл нь “Ойн аж ахуйн техникч” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, сургалтын агуулга, дадлагыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.🎯

Уулзалт, семинарын үр дүнд:
🌱Сургалтын үйл ажиллагаанд ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах нөхцөл бүрдэв.
🌱Үйлдвэрлэл дэх дадлагын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж нэмэгдэв.
🌱Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэв.

Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+) төсөл нь Европын Холбоо болон Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-аас хамтран санхүүжүүлж, GIZ - Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран хэрэгжүүлж байна.

15/06/2026
2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл өдөр бүр явагдаж байна.Хэрвээ та: ⚡️ЕБС-ийн 9-р анги төгссөн бол⚡️ЕБС-и...
11/06/2026

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл өдөр бүр явагдаж байна.

Хэрвээ та:
⚡️ЕБС-ийн 9-р анги төгссөн бол
⚡️ЕБС-ийн 12-р анги төгссөн бол
⚡️18 нас хүрсэн бол
⚡️МСҮТ, ПК-д өмнө нь суралцаж байсан бол манай сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой.

🤗🤗🤗 Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг "Зүүнхараа" ПК-д элсэн суралцахыг хүсвэл сургуулийн байранд ирж бүртгүүлэх, эсвэл доорх линкээр орж амжиж бүртгүүлээрэй.
https://forms.gle/MQJpTUMHWFEJRprZ7

Хаяг: Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг, Төвийн 2-р хэсэг, "Зүүнхараа" ПК

Утас: 95610002, 77800002

Мэргэжилтэй ажилтан хөгжлийн түлхүүр – Мал зүйн техникч 🎉 “Зүүнхараа” Политехник коллеж дээр “Хөдөө аж ахуйн менежмент, ...
11/06/2026

Мэргэжилтэй ажилтан хөгжлийн түлхүүр – Мал зүйн техникч 🎉

“Зүүнхараа” Политехник коллеж дээр “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд „Эрчимжсэн аж ахуйн арчилгаа, маллагаа, менежмент” сэдэвт сургалт амжилттай боллоо. 👏✨

📌 Хамрах хүрээ: Ховд Хөгжил ПК, Дорнод ПК, Хөвсгөл ПК, Хэнтий ПК, Сэлэнгэ ПК-ийн мал зүй, фермерийн аж ахуйн багш, оюутнууд болон залуу фермер, малчдын төлөөлөл бүхий нийт 35 оролцогч.

💡 Сургалтаар эзэмшсэн гол ур чадварууд:
Саалийн үнээний арчилгаа, менежментийг сайжруулах 🐄
Тэжээллэгээс хамааралтай эмгэг, догол, дэлэнгийн үрэвслээс сэргийлэх🩺
Нөхөн үржихүйн эмгэг болон зохиомол хээлтүүлэг хийх практик арга зүй🔬

Сургалтаар эзэмшсэн бодит ур чадварууд нь оролцогчдын өдөр тутмын ажил болон сургалтын үйл ажиллагаанд шууд хэрэгжихүйц практик ач холбогдолтой байсныг онцолж, тэд сургалтын үр дүнд өндөр сэтгэгдэлтэй байв. 📈🌱

Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+) төсөл нь Европын Холбоо болон Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-аас хамтран санхүүжүүлж, GIZ - Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран хэрэгжүүлж байна.

Skilled professional is the key to development – Animal husbandry technician 🎉

Sustainable Ecosystem and Agriculture Management for Rural Development in Mongolia (STREAM +) project organized a training on “Intensive Farming Care, Animal Husbandry, and Management” at Zuunkharaa Polytechnic College. 👏✨

📌 Scope: 35 participants, including animal husbandry and farmer class teachers and students from the provincial colleges of Khovd, Dornod, Khuvsgul, Khentii, and Selenge, as well as young farmers and herders.

💡 Key skills acquired through the training:
Improving dairy cow care and farm management 🐄
Preventing nutritional disorders, lameness, and mastitis🩺
Practical methodology for managing reproductive disorders and performing artificial insemination🔬
Participants highlighted that the practical skills acquired during the training hold significant practical value, allowing for immediate implementation in their daily operations and educational activities, and expressed high satisfaction with the training outcomes. 📈🌱

The STREAM+ project is jointly funded by the European Union and the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ), and implemented in cooperation with the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ), and the Food and Agriculture Organization of the United Nations (FAO)

 #АМЖИЛТ  #ТАЛАРХАЛ•👩‍🏫 Багш, ажилтнууд маань: Шавь нарынхаа төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвараа харамгүй зориулж, мэргэж...
10/06/2026

#АМЖИЛТ #ТАЛАРХАЛ
•👩‍🏫 Багш, ажилтнууд маань: Шавь нарынхаа төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвараа харамгүй зориулж, мэргэжлийн боловсролын чанарыг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр орууллаа. Та бүхний хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрт гүнээ талархъя!
•🧑‍🎓 Суралцагч, хүүхдүүд маань: Шинэ мэдлэг, шинэ ур чадвар эзэмшихийн төлөө цуцалтгүй суралцаж, олон сорилтыг амжилттай давж, өөрсдийн түүхийг бүтээлээ. Та бүхнээрээ бахархаж байна!
Дүүрэн амжилт, арвин туршлагатай нэгэн хичээлийн жилийг үдсэн та бүхэндээ: Ажлын ачааллаа бүрэн мартаж, байгалийн сайханд эрч хүчээ сэлбэн, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсье. 🍃☀️
Ирж буй шинэ хичээлийн жилдээ эрч хүч, урам зоригтойгоор эргэн уулзацгаая!
🌈 САЙХАН АМРААРАЙ! 👋

Азийн хөгжлийн банкны “Чадварлаг ажиллах хүчнээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах төсөл”-ийн олон улсын зөвлөхүү...
10/06/2026

Азийн хөгжлийн банкны “Чадварлаг ажиллах хүчнээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах төсөл”-ийн олон улсын зөвлөхүүд “Зүүнхараа” ПК дээр ажиллалаа.

Төслийн багт:
-John McCormack, ХАА-н ур чадварын олон улсын зөвлөх
-Angus Graham8 ХАА-н машин механизм тоног төхөөрөмжийн олон улсын зөвлөх
-Liudmila Chikovani, Архитектор
-John Dalton, МАА болон ургамал, хамгааллын ур чадварын олон улсын зөвлөх
-Д.Нямдорж, ХАА-н өртгийн сүлжээ, Арго-бизнес, ХАА-н машин механизм тоног төхөөрөмжийн мэргэжилтэн
-Ж.Рэнцэнханд, МАА болон ургамал хамгааллын ур чадварын мэргэжилтэн
-М.Алтангадас, Халаалт, салхивч, агааржуулалтын системийн мэргэжилтэн
-Н.Батчимэг, ТбМБС-ын мэргэжилтэн
-Б.Мөнхзул, Боловсролын мэргэжилтэн, Багийн дэд ахлагч нар ажилласан.

Төслийн баг бүрэлдэхүүн дараах үйл ажиллагааны дагуу ажиллалаа.
-Сургуулийн удирдлага болон хичээл, лабораторийн өрөө тасалгаа, дадлагын газар, дотуур байртай танилцах
-Барилга байгууламж, сургалтын тоног төхөөрөмж, бүх нийтийн хүртээмжтэй байдал, халаалт, гэрэлтүүлэг, агаар сэлгэлт, тусгаарлалт зэрэгт үнэлгээ хийх
-Нийтийн аж ахуйн шугам сүлжээ үйлчилгээг тоймлон судлах (ус хангамж, бохир ус/ариутгах татуурга, цахилгаан, холбоо, дулаан/төвлөрсөн халаалт)
-ХАА-н чиглэлийн мэргэжлийн дадлагын газруудад нарийвчилсан үнэлгээ өгөх (Мал аж ахуй, газар тариалан, машин механизм, хүлэмж, ойн аж ахуй, мал эмнэл зүй, фермийн аж ахуй)
-Сургуулийн удирдлага, багш, оюутны төлөөлөлтэй уулзах

Манай сургууль дээр төсөл хэрэгжвэл ХАА-н мэргэжлийн дадлагын газруудыг засварлах, өргөтгөх ажил хийгдэхээс гадна шинэ мэргэжил нээх боломж бүрдэж байгаад бидний зүгээс баяртай байна. 🤗🤗🤗

🎊🎊🎊 Амжилт бүтээлийн баяр 🎊🎊🎊🎉🎉🎉 Бүх төгсөгчдөдөө баяр хүргэе 🎉🎉🎉🎀🎀🎀 “Зүүнхараа” ПК-ийн 17 дахь хаврын төгсөлтийн баярын...
06/06/2026

🎊🎊🎊 Амжилт бүтээлийн баяр 🎊🎊🎊

🎉🎉🎉 Бүх төгсөгчдөдөө баяр хүргэе 🎉🎉🎉

🎀🎀🎀 “Зүүнхараа” ПК-ийн 17 дахь хаврын төгсөлтийн баярын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 🎀🎀🎀

Нар хур тэгширсэн сайхан өдөр эрдмийн баяраа хийж буй нийт төгсөгчид та нарынхаа цаашдын амьдралын их гараанд нь эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсье.

Эгэлгүй их хүсэл мөрөөдлийнхөө зүгт
Эрдмийн жигүүрээ дэлгэн нисээрэй
Энгүй их амьдралын далайд
Эрдмээр сэлүүрдэн их үйлсийг бүтээгээрэй. 🤗

3-р хэсэг Агшин

Address

Минжийн хангай 7-р баг
Zuunkharaa

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97699504016

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зүүнхараа Политехник Коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share